Улс хоорондын шуудангаар илгээхийг хориглох зүйлс
2016-09-14


Шуудангаар дараах зvйл илгээхийг хориглоно. 

  1. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон тvргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болзошгvй бусад эд зvйлс (дарь, сум, бензин, керосин, спирт, шvдэнз, будаг, будаг шингэлэгч г.м);
  2. Химийн хор, цацраг идэвхит болон идэмхий бодисууд (хvчил, шvлт, мєнгєн ус г.м);
  3. Хортой  ургамал, түүнээс гаралтай түүхий эд;
  4. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
  5. Амархан муудах хvнсний бvтээгдэхvvн (тvvхий загас, шувуу, мах, сvv)
  6. Садар самуун, хvчирхийллийг илтэд сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, бусад материалууд
  7. Ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл
  8. Түүхийн буюу соёлын үнэт дурсгалт зүйлс, археологи палентологийн олдворууд, байгалийн баялагийн цуглуулга.
  9. Төрөл бүрийн ургамал, тэдгээрийн үндэс, эм зүйн бэлдмэлүүд, биологийн баялаг. 
  10. Монгол улсын болон гадаадын мєнгєн тэмдэгтvvд, валют, vнэт эрдэнэсийн зvйл /боловсруулаагvй болон арилжааны шинж чанартай алт, эрдэнэс/ явуулахыг хориглоно. Мєнгєн дэвсгэрт, валютыг зєвхєн улс хоорондын буухиа шуудангаар холбогдох журмын дагуу явуулахыг зєвшєєрдєг.
  11. Шуудан хvлээн авагч иргэний нэр тєр, vндэсний зан заншилд харш зураг, материал
  12. Шуудангийн бусад илгээмжvvдийг норгох, эвдэх, бохирдуулах зvйлсийг ил задгай, шаардлага хангасан битvvмжгvйгээр хvлээн авахгvй.
  13. Мєн битvvмжлэгдсэн захидал, албан бичиг дотор иргэний тєрєл бvрийн бичиг баримт, хатуу, хурц иртэй зvйлvvд (хутганы ир, тэмдэг, vзэг, зvv тэвнэ, сvлбээр гэх мэт) болон соёл, ахуйн хэрэгцээний ба vйлдвэрлэлийн зориулалттай зvйлийг явуулахыг хориглоно.
  14. Гадаадад явуулах илгээмжийн дотор малын гаралтай тvvхий эд, шороо, арц,  чулуу мєн тvvнчлэн арилжааны шинжтэй тамхи болон согтууруулах ундааны тєрлийн бvтээгдэхvvн явуулахыг хориглоно.
  15. Дэлхийн Шуудан Холбооны Конвенц, тухайн улсын болон хууль тогтоомжоор хориглосон зүйлс




буцах
Илгээмжийн байршил шалгах
Код
Ж.нь: Агаар "Улаанбаатараас Сөүл"- US0012345 Агаар "Сөүл Улаанбаатар"-SU0012345 Газар "Сөүл Улаанбаатар"-VIP0001234
Утас
Та хэдэн настай вэ ?
Мэдээ мэдээлэл