БНСУ-ын Виз олгох журам
2016-07-04


1. Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • 1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
  • 2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх
  • 3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
    • - Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна.
      (2014 оны 5-р сараас 9000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна.)
    • - Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой ЭСЯ-ны зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна.
    • - Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхдээ шаардлагагүй бичиг баримт шаардах, үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах, бүрдүүлэх материалын талаар тодорхой бус тайлбар өгөх зэрэг үйлчилгээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд иргэд санал хүсэлтээ ЭСЯ-нд тодорхой мэдэгдэхийг хүсье.

ㅁ Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга

  • A. Passport Express International
    • -Байршил: Хан-Уул дүүрэг Нархан хотхон 59/с (ЭСЯ-ны дэргэд)
    • -Утасны дугаар : (976)9006-0152
    • -Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00
  • B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
    • -Байршил: Хан-Уул дүүрэг Galaxy tower 2-р давхар (ЭСЯ-ны дэргэд)
    • -Утасны дугаар :(976) 7012-4909
    • -Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00
  • C. Hang-Mong Law
    • -Байршил: Bridge Plaza Building 402тоот (15р хороолол "Bridge Group" барилга 402тоот)
    • -Утасны дугаар :(976) 11-46-3005~3007
    • -Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00
  • D. Chinggis Global
    • -Байршил: МУБИС-ийн автобусны буудлын дэргэд "Chinggis Journey" компани 2-р давхар
    • -Утасны дугаар :(976) 9916-6177, (976)-11-32-1770
    • -Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~12:30 , 13:30-18:00
  • E. Mongol Namshin
    • -Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
    • -Утасны дугаар :(976) 7014-3332
    • -Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00
  • F. GH&F
    • -Байршил: "Бэгдү" орон сууц 59-р байр 303тоот (10-р хороолол "МТ" ШТС-ын ард)
    • -Утасны дугаар :(976) 7722-7700, (976) 7722-7744
    • -Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00
  • G. Mongol News
    • -Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)
    • -Утасны дугаар :(976)11-32-8988
    • -Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00

2. Виз мэдүүлэх журмын танилцуулга

(1-р шат) : Визний анкетыг бөглөх

Анкетын загвар нь Элчин сайдын яамны цахим хуудаснаас мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авч ашиглах

- Элчин сайдын яамны цахим хуудас ( http://mng.mofa.go.kr/worldlanguage/ ) –аас татаж авах боломжтой. (2015 оны 6-р сарын 18-ны өдрөөс шинэчлэгдсэн анкетын загварыг ашиглана.)
- Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх (Овог нэрийг заавал англиар бичнэ).

※ Виз олгох зөвшөөрлийн дугаар буюу визний зөвшөөрлийн код

- Хүлээн авах байгууллага : Төлөөлөн гүйцэтгэх байгууллага

- Бүрдүүлэх бичиг баримт : БНСУ-ын цагаачлалын албанаас виз олгохыг зөвшөөрсөн дугаар авсан тохиолдолд анкет, хураамж мөн гадаад паспорт (хуулбар)-ыг бэлдсэн байх ба анкетны дээд хэсэгт зөвшөөрлийн дугаарыг тэмдэглэн өгөх

(2-р шат) : Виз мэдүүлэхэд шаардлагатай материал

Виз мэдүүлэхэд шаардлагатай материал

※ Монгол хэл дээрх материалыг заавал солонгос хэл дээр орчуулах

※ Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.

(3-р шат) : Бүртгэлийн хураамж

Интернэтээр шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.

※ Виз шалгах хураамж

  • - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй
  • - Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD
  • - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй
  • - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй

(2012 оны Монгол – Солонгосын визний нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу 2012 оны 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол иргэдийн 90 хүртэлх хоногоор зорчих визний хураамжаас чөлөөлсөн.)

Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.

(4-р шат) : Виз мэдүүлэх (Төлөөлөн гүйцэтгэх байгууллага)

(5-р шат) : Ярилцлага

  • · Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно
  • · Ярилцлагын цагийг виз мэдүүлэгчид утсаар мэдэгдэнэ
  • · Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна

(6-р шат) : Гадаад паспортыг буцаан олгох

  • · Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 7 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана
  • · Визний материалыг шалгасны дараа гадаад паспортан дээр визийг даран виз мэдүүлэгчид олгоно
  • · Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгохдоо виз татгалзсан тайлбарыг бичгээр мэдэгдэнэ
  • - Виз олгохоос татгалзсан дэлгэрэнгүй тайлбарыг утсаар өгөх боломжгүй.
  • - Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.
  • - Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй.
  • - Сүүлийн 3 жилийн дотор дараалан 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
  • - Сүүлийн 3 жилийн дотор дараалан 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.

☞ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны виз олголт нь консул тухайн виз мэдүүлэгчийг БНСУ-д зорчихийг санал болгож буй бөгөөд БНСУ-ын хилээр нэвтрэх үед дахин шалгадаг болохыг анхаарна уу.

3. Визний материал мэдүүлэх журмын өөрчлөлтийн тухай

  • - БНСУ-д зорчихыг хүссэн монголчуудын виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх үүднээс шинэчлэгдсэн журам 2016 оны 4-р сарын 4-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн.
  • - Үүний дагуу шинэ визний журмын Visa Finder-т өөрчлөлт орсон болно.
  • - http://mng.mofa.go.kr/korean/as/mng/consul/visa/index.jsp энэ холбоосоор орж 63 дугаар мэдээллийг үзнэ үү.

Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 31-рт байгаа 'виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.

Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 32-рт байгаа 'Visa Finder mongolian version' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авна уу.

※ БНСУ-ын ЭСЯ-ны визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж

  • 1> Хадгаламжийн нэр : БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
  • 2> Хадгаламжийн хэмжээ : 5 сая
  • 3> БНСУ-ын ЭСЯ-ны тогтоосон харилцах банк : Хаан Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хас Банк, Төрийн Банк, Улаанбаатар Хотын Банкнуудын зарим салбар
  • 4> Хадгаламж эзэмшигчийг баталгаажуулах тухай :
    Виз мэдүүлэгч нь өөрийн нэр дээрх БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэсэн гэрээ болон банкны дэвтрийн хуулбарыг визний анкет болон холбогдох материалын хамт өгнө.
  • 5> Хадгаламжийн дансаа хаах тухай : Тухайн иргэн заавал өөрийн биеэр очих ёстой.
    • 1) Эх орондоо ирсний дараа БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хилээр орж гарсан дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
    • 2) Хил дээрээс буцсан тохиолдолд, буцсан огнооны дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
    • 3) Виз мэдүүлэгч өөрийн хүсэлтээр виз авахаас татгалзах тохиолдолд паспорт, хадгаламжийн дэвтэр болон виз татгалзсан шалтгааны талаарх тайлбарын хамт өөрийн биеэр авч очно.

Эх сурвалж:http://mng.mofa.go.kr/worldlanguage/asia/mng/visa/issuance/index.jsp

 




буцах
Илгээмжийн байршил шалгах
Код
Ж.нь: Агаар "Улаанбаатараас Сөүл"- US0012345 Агаар "Сөүл Улаанбаатар"-SU0012345 Газар "Сөүл Улаанбаатар"-VIP0001234
Утас
Та хэдэн настай вэ ?
Мэдээ мэдээлэл