ЯМАР ИЛГЭЭМЖИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?
2018-04-27


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН
ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 38.1.15 дахь заалт нэмсүгэй:

“38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 


НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.1.24 дэх заалт нэмсүгэй. “13.1.24 нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд гуч дахин нэмэгдүүлснээс тус тус дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”

 

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

Ижил төрлийн бараа гэж юу вэ?

Гаалийн тариф, татварын тухай хуулийн 12.2-т “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас нь аль алинаа орлож чадах барааг хэлнэ” 12.3-т “Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ”

Эх сурвалж.http://post.customs.gov.mn/





буцах
Илгээмжийн байршил шалгах
Код
Ж.нь: Агаар "Улаанбаатараас Сөүл"- US0012345 Агаар "Сөүл Улаанбаатар"-SU0012345 Газар "Сөүл Улаанбаатар"-VIP0001234
Утас
Та хэдэн настай вэ ?
Мэдээ мэдээлэл