Чингэлэг
2016-09-16


Чингэлгийн талаарх мэдээлэл 


Овор хэмжээ, тэмдэглэгээ, дугаар бохир жин, хийц нь стандартчилагдсан дотор нь ачаа ачих зориулалттай ачааны бvрэн бvтэн байдлыг хангаж нэг болон хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж болох, ачиж буулгах, шилжvvлэн ачих vед механикжсан ачих буулгах хэрэгсэл ашиглаж болохуйц тоноглол бvхий тээврийн нэгжийг чингэлэг гэнэ.

Манай улсын төмөр замаар тээвэрлэгдэж байгаа чингэлгvvдийг багтаамж, хэмжээгээр нь их даацийн (40 тонн), дунд даацийн (20 тонн) болон дотоодын бага оврын (5, 10 тонн) чингэлэг гэж ангилдаг.

Чингэлэг дээрх дугаар юуг илэрхийлдэг вэ?

ДУНД ДААЦИЙН ЧИНГЭЛЭГ

1. Эхний мөрний дугаар нь 9 тооноос бvрдэнэ. Эхний тоо нь чингэлгийн төрөл хэмжээ, дараагийн 7 тоо нь чингэлгийн дэс дугаарыг, сvvлийн 9 дэх тоо нь хяналтын тоог тус тус заана. Өөрөөр хэлбэл та чингэлгийн дугаар зөв бичигдсэнийг шалгах боломжтой.
2. Хоёрдох мөр нь 5 тооноос бvрдэнэ. Эхний 3 тоо нь тухайн чингэлгийн эзэмшлийг тодорхойлдог ба дараагийн 2 тоо нь хийц, зориулалтыг харуулдаг.

Жишээ:


319999006
 

804 00
 

Vvнд:

3 - бохир жин (3 тонн)
1999900 - серийн дугаар
6 - хяналтын тоо
804 - Украины эзэмшлийн чингэлэг
00 - хийцийн онцлог

 

ИХ ДААЦИЙН ЧИНГЭЛЭГ

1. Эхний мөрөнд: Чингэлэг эзэмшигчийг тодорхойлох 4 vсгээс бvрдсэн товчилсон нэр, тvvний дараа 6 тооноос бvрдсэн чингэлгийн дугаар, 7 дах тоо нь хяналтын тоог заана. 4 vсгэн тэмдэглээний сvvлчийн U vсэг нь ачааны чингэлэг гэсэн шинж чанарыг заана. Эхний 3 vсэг нь олон улсын бvртгэлд албан ёсоор бvртгэгдсэн чингэлэг эзэмшигчийн нэр. Yсгэн тэмдэглээний дараа чингэлгийн дэс дугаарыг заасан 6 оронтой тоон дугаар байна. 7 дахь тоо нь хяналтын тоо.
2. Хоёрдох мөрөнд: Дугаар нь vсгэн ба тоон гэсэн 2 хэсгээс бvрдэнэ. Yсгээр тэмдэглэсэн хэсэгт латин vсгээр эзэмшигч улсын товчилсон нэрийг заана.

Жишээ:

RZDU 1234569

RU 2310
 

Энд:

RZD - Эзэмшигч төмөр замын код (Оросын төмөр зам)
U - Ачааны чингэлэг гэсэн шинж чанарыг агуулна
123456 - Чингэлгийн дэс дугаар
9 - хяналтын тэмдэг
23 - чингэлгийн хэмжээсvvдийг харуулсан код (2-урт-6058 мм, 3-өндөр-2591мм)
10 - чингэлгийн төрөл (10-тvгээмэл зориулалтын)

Чингэлгийн хаалга, хажуугийн ханан дээрх бичээсvvд юуг илэрхийлдэг вэ?

Хаалган дээр: Дээд бохир жин (MGW) чингэлгийн өөрийн жин (TARE) килограммаар (kg), фунтаар (lb) бичсэн байна.
Хажуугийн ханан дээр: Ээлжит их засварын сар ба оныг бичнэ.
 





буцах
Илгээмжийн байршил шалгах
Код
Ж.нь: Агаар "Улаанбаатараас Сөүл"- US0012345 Агаар "Сөүл Улаанбаатар"-SU0012345 Газар "Сөүл Улаанбаатар"-VIP0001234
Утас
Та хэдэн настай вэ ?
Мэдээ мэдээлэл