ТА асуу Бид хариулья

   

1.1. Ерөнхий  

Асуулт: Вип шуудан монгол солонгост хаана хаана байрладаг вэ?

Хариулт: Улаанбаатар хотод 4 салбар цэг БНСУ -д 2 салбар цэгтэй.Дэлгэрэнгүй мэдээллийг 452850 лавлах утаснаас болон www.vipgroup.mn сайтнаас харах боломжтой.

Асуулт:Монгол дахь салбарын байршил утасны дугаар хэд вэ?

Хариулт:1-р салбар:ХААЯ-ны урд Баянзүрх худалдааны төвийн хажууд JUILE CENTER 1-р давхарт Утас:452850,99177249

2-р салбар:3,4-р хороолол Нарлаг төвийн В1 давхарт Утас:361216,91916840

3-р салбар:DRAGON BUS TERMINAL CENTER 3-р давхарт Утас:70286363,99196212

4-р салбар:Нисэх МИАТ сургалтын байрны хажууд Утас:98892850

Асуулт:Солонгосы салбарын хаяг утасны дугаар хэд вэ?

Хариулт:Jung-gu, gwanghui-dong 1(il) -ga 143-2 new Gimho town 407, Seoul, 100-41

Утас:010-5530-9005,02-2275-9005

Асуулт: Шуудангийн замын мэдээллийг хэрхэн шалгах вэ?

Хариулт: Хүлээн авах салбарын ажилтнаас кодоо асуух боломжтой ба байгууллагын сайтнаас код болон илгээгч болон хүлээн авагчийн утасны хамт оруулж харах боломжтой

Асуулт: Өөр улс хот руу илгээмж тээвэрлэдэг үү? 
Хариулт:- Одоогийн байдлаар зөвхөн солонгос улс руу явуулж байна.

1.2. УЛААНБААТАР СӨҮЛ ТЭЭВЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ;

Асуулт:УБ-СӨҮЛ.СӨҮЛ-УБ явуулах илгээмжний тариф хэд вэ?
Хариулт:-УБ-СӨҮЛ 1 кг ачаа- 8$ хүнсний бүтээгдэхүүний татвар -6$ архи татвар -6$

СӨҮЛ-УБ -5,5$,гаалийн бүрдүүлэлтийн 2$(кг хамаарахгүй)

Асуулт:Сөүл-УБ хэзээ илгээмж гардаг вэ?

Хариулт:7 хоног болгоны лхагва,баасан,ням гарагуудад илгээмж гарна.Хугацаа ажлын 2-3хоногт орж ирнэ.

Асуулт: Солонгосруу ачаа хэзээ явах вэ ? 

Хариулт:- 7 хоног бүрийн лхагва гаригуудад явна. Хугацаа 3-5 хоногт. Та илгээмжээ мягмар гарагын 5цагаас өмнө авчирч агна үү!

Асуулт:УБ-Сөүл рүү илгээмж ямар журмаар явж байгаа вэ,тайлбарлаад өгөөч?

Хариулт:Илгээмж хүлээн авагч нь p.customs.go.kr site руу орж бүртгүүлээд P........................гэсэн хувийн 12-оронтой кодыг авч үйлчлүүлнэ.Мөн гадаад паспортын зургиййг даран илгээгч талд өгсөн байх хэрэгтэй.

Асуулт:Газрын ачааны үнэ тариф хэд вэ?

Хариулт:1кг-1.2$ солонгостоо төлвөл-1200W,100кг дээш ачаа явуулсан тохиолдолд 1кг-1$,1кг-1000W

Гэхдээ газрын ачаа таны юу ачуулах гэж байгаагаас шалтгаалан өөр өөр тарифаар ачигдах болно.Жишээ нь хуучин цахилган бараа-1500W г.мэт

Асуулт: Яаралтай ачаа явах боломжтой юу? 
Хариулт:- Явах боломжтой .Та энэ тухай салбаруудын ажилтнуудаас тодруулна уу?

Асуулт:Солонгосын бүх хот газруудад хүргэгдэх боломжтой юу?

Хариулт:Дотоод шуудангаар аль ч хотод хүргэж өгөх боломжтой. 

1.3. СӨҮЛ УЛААНБААТАР ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ

Асуулт: Солонгосоос бараа захиалж болох уу ? 
Хариулт:- Боломжтой.Та өөрийн бараа захиалах link-ийг манай аль нэг салбарын ажилтанд өгсөн тохиодолд таны өмнөөс бид захиgлан авчрах болно.

Асуулт:Солонгосоос хөдөө орон нутаг руу ачаа явуулах боломжтой юу ? 
Хариулт:Боломжтой бүх орон нутагруу хүргэлт хийнэ.Та хүргэлтийн салбарыг сонгон үйлчлүүлнэ үү?

Асуулт: Ямар ачаа гааль дээр саатдаг вэ ? 

Хариулт:- Татвар ноогдох болон шалгагдах шаардлагатай ачаа саатна

Асуулт: Өндөр жинтэй ачаа явуулбал хөнгөлөлт байгаа юу ? 
Хариулт:- Болно жингээс хамаараад хөнгөлөлт үзүүлж  болно.

1.4. Улс хоорондын шуудангийн гааль дээр саатсан ачааг бүрдүүлэлт хийх заавар

1. Гааль дээр шуудангийн ачаа яагаад саатдаг вэ?

2. Ямар төрлийн шуудангийн илгээлт саатдаг вэ?

-Гар утас /хуучин, шинэ ялгаагүй,ширхэг хамаагүй/
-Машины сэлбэг /5кг дээш/
-ижил төрлийн арилжааны чанартай бараа 2 ширхэгээс дээш.

-нэг төрлийн олон ширхэгтэй,олон төрлийн олон ширхэгтэй /3-аас дээш/

-Гоо сайхан.

-Хүнс,эм

-20кг дээш жинтэй бүх төрлийн илгээлт

-Нэг илгээгч хүлээн авагчийн нэр олон давтагдах тохиолдолд давтагдсан нэр бүхий  илгээлт бүр гааль дээр саатахыг анхаарна уу


-нэг илгээгчийн 2 ширхэгтэй илгээлтийг тусдаа баримтаар тусдаа кодоор явуулах /нэг илгээлт нь саатсан тохиолдолд нөгөө илгээлтээ давхар саатуулах эрсдэлтэй байна./

3. Гаалийн бүрдүүлэлтийг хийлгэхийн тулд заавал нисэх рүү явах шаардлагатай юу?

Хотын түгжрэл дунд нэг өдрийн ажлаа алдаж ачаагаа авах гэж цаг хугацаа үр зардал

гаргахаас сэргийлж гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна.

Саатсан илгээлтэнд гаалийн бүрдүүлэлт хийлгэхийг хүсвэл: 9889-2850
Дараахь материалыг бүрдүүлж өгнө үү.
1.Тээврийн зардлыг 100 хувь төлсөн байх
2.Хүлээн авагчийн пасспортын хуулгыг явуулах customs@vipgroup.mn, vip_customs@yahoo.com
3.Барааны худалдаж авсан баримт customs@vipgroup.mn, vip_customs@yahoo.com
4.Татварын дүнг 15.5 хувь дансаар шилжүүлэх /9889-2850, 99614178 данс дугаар асуух/

/материал удааснаас үүсэх агуулахын төлбөрийг хариуцахгүй болно Гаалийн бүрдүүлэлт хийлгэхийн тулд дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгөх ба бид танд гаалийн татварын бичигтэй хамт шууданг өгөх болно./

 

4. Нисэхийн гаалийн зуучлалын салбартай хэрхэн холбогдох вэ?

Ди-Эйч-Эл дэх шуудангийн гаалийн баруун талд Миатын сургалтын байр 4 тоот

Харилцах утас:98892850,99614178, 91918370

Майл хаяг:vip_customs@yahoo.com, customs@vipgroup.mn

 

5. Бүрдүүлэлтийн дэс дараалал

А                                                       Б                                                   С        

6. Татвар яаж боддог вэ?

Барааны худалдаж авсан үнэ ба тээврийн зардлын үнийн нийлбэрийг Монгол банкны ханшаар ТӨГРӨГ-т хөрвүүлж  15.5 хувиар бодож тооцдог.

7. Гаалийн агуулахын төлбөр хэд хоногоос бодогдох вэ?

Барааг гаалийн хяналтын талбайд хадгалах хугацаа:
- Барааг гаалийн хяналтын талбайд 3 хоног хадгална.
- 3 хоног хэтэрвэл гаалийн түр агуулахад 2 сар хүртэл хугацаагаар
/хүсэлт гаргавал 1 сар сунгана/ хадгална. Анхаарах зүйл: Дээрх хугацаа дуусвал улсын орлогод шилжүүлнэ

                                         ВИП гаалийн зуучлалын алба

 

 


Илгээмжийн байршил шалгах
Код
Ж.нь: Агаар "Улаанбаатараас Сөүл"- US0012345 Агаар "Сөүл Улаанбаатар"-SU0012345 Газар "Сөүл Улаанбаатар"-VIP0001234
Утас
Та хэдэн настай вэ ?
Мэдээ мэдээлэл