1.3. Нийгмийн хариуцлага

2016

"ЭРДЭМ-2016" ЭШБХ

БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй "ЭРДЭМ-2016" ЭШБХ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийгмийн ухааны салбарын 5 илтгэгч, Байгалийн ухааны салбарын 4 илтгэгч, нийтдээ 9 илтгэгч, 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хурал явагдлаа. Бусан хот, Дэгү хотоос зорин ирж, оролцсон оюутнууд болон нийт оролцогчид, эрхэм шүүгчид,үзэхээр ирсэн оюутнууддаа баярлалаа.

ЭРДЭМ, ЭВ НЭГДЭЛ, ЭХ ОРОН уриан дор эрдэм мэдлэгээ уралдуулж, эх орныхоо хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдсэн эрдмийн баярын үйл ажиллагааны тоймыг хүргэж байна.

Нийгмийн Ухааны салбар

1-р байр: Х.Отгон
/Сөүл Үндэсний Их Сургууль, Антропологи/
“МОНГОЛЫН ХОТОН УГСААТАНЫ УГСАА ГАРАЛЫН АСУУДАЛ”

2-р байр:О. Цолмонтуяа
/Кюунг Ин Их Сургууль, Хэлний бэлтгэл/
“МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АСУУДАЛ”

Байгалийн Ухааны салбар

1-р байр:С.Болор-Эрдэнэ
/Inje University, Cardiovascular and Metabolic Disease Center/
“ТЕТРАГИДРОБИОПТЕРИН-ӨДӨӨЛТӨӨР II-Р ХЭЛБЭРИЙН ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ХАРХНЫ АРТЕРИЙН СУДСАНД ГАРАХ ӨӨРЧЛЛӨЛТ”

2-р байр:Г.Бямбасүрэн
/Чунг-Анг Их Сургууль, Интегретив инженер/
Нэг Ханат Нүүрстөрөгчийн Нано Хоолой(НХННХ)суурьт тунгалаг цахилгаан дамжуулагч хальс(ТЦДХ) -ыг Цацаx /Зөөвөрлөх дамжлагагүйгээр химийн
 тундасжуулалтын аргаар боловсруулах/

Шүүгчдийн бүрэлдэхүүн:
-МУИС-ийн Хэл шинжлэлийн тэнхмийн профессор Лувсандагва овогтой Ганчимэг
-МУИС-ийн Математикийн тэнхмийн профессор Мажиг овогтой Мэнд-Амар
-2014, Ёнсей их сургууль- Эмнэлгийн удирдлагын магистрант Эрдэнэбат овогтой Батмандуул
-МУИС- профессор Батаа овогтой Эрдэнэбат
-SK holdings, програм хангамжийн инженер Лхагва овогтой Энхбаатар

 ТЭРГҮҮН байр эзэлсэн оролцогчдод "Чежү Айр" компаний Чежү аралруу нисэх 2 талын онгоцны билет, мөнгөн шагнал, ВИП каргоны агаарын ачааны эрх дагалдсан бол, ДЭД байр эзэлсэн оролцогчдод Чежү аралруу нисэх 2 талын онгоцны билет ВИП каргоны агаарын ачааны эрх дагалдлаа. Мөн бусад оролцогчдыг ВИП каргоны газрын ачааны эрхийн бичгээр урамшууллаа.

Мөн ТЭРГҮН, ДЭД байранд шалгарсан оролцогчид "ЭРДЭМ-2016"-д оролцсон илтгэлээрээ "Солонгос, Монголын хамтарсан эдийн засгийн холбоо"-ны "Олон улсын эрдэм шинжилгээний хурал"-д оролцож, эрдэм шинжилгээний өгүүлэлдээ албан ёсны олон улсын эрхийг авах болж байгааг дуулгахад таатай байна.

 

2015

2014

Нийгмийн хариуцлагын хүрээнд тус компани нь Ди Эйч Эл ХХК дахь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналтын бүсээр нэвтрэх илгээлтийн чадвар, шалгуулах хурдыг нэмэгдүүлэх, жижиг хэмжээний шуудан алдагдахаас сэргийлэх, шуудангийн логистикийг хөгжүүлэх үүднээс 3 ширхэг ачааны тэргэнцэрийг Улс хоорондын шуудан илгээмжийн газар болон Ди-Эй-Эл ХХК-д хүлээлгэн өглөө. 

 

 

 


Илгээмжийн байршил шалгах
Код
Ж.нь: Агаар "Улаанбаатараас Сөүл"- US0012345 Агаар "Сөүл Улаанбаатар"-SU0012345 Газар "Сөүл Улаанбаатар"-VIP0001234
Утас
Та хэдэн настай вэ ?
Мэдээ мэдээлэл