КОМПАНИЙ ТУХАЙ    

                     "ВИП МК" ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж буй Монголын тээвэр зуучлал, Карго тээвэр, ҮНДЭСНИЙ хувийн улс хоорондын шуудангийн ууган компаниудын нэг юм.

Эрхэм зорилго: Бид шуудан логистикийн дэвшилтэт үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж, Монгол Улсынхаа хөгжлийн тулгуур болсон манлайлагч байгууллага байна.
Алсын хараа: Дэлхийн монголчуудыг шуудангаар холбоно.
Үнэт зүйлс:

  • ХЭРЭГЛЭГЧ: Бидний хийж байгаа ажил бүхэн ямагт хэрэглэгчийн төлөө байна.
  • ХЯЛБАР ХЭРЭГЛЭЭ: Манай үйлчилгээ хэрэглэхэд хялбар, энгийн ойлгомжтой, хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн байна.
  • ХАРИУЦЛАГА: Бид ажилдаа эзний ёсоор чин сэтгэлээсээ хандаж, хэлсэндээ заавал хүрдэг, өндөр хариуцлагатай байна.
  • ҮР ДҮН: Бид зорилгоо биелүүлж, үр дүнд хүрнэ.

               2008 онд ХХЗХ-ноос Улаанбаатар-Сөүл чиглэлийн улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх  Б ангилалын эрх, Хот хооронд сүлжээ байгуулах А ангилалын эрх авч БНСУ-д ажиллаж амьдарч сурч буй Монгол иргэддээ шуудангийн үйлчилгээг стандартын дагуу шуурхай найдвартай үйлчилж байгаа бөгөөд 2011 оноос МИАТ ХК-ын БНСУ дахь ачаа борлуулагч агентаар томилогдон ажиллаж байна. Үйлчилгээний чанарыг өсгөж сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээр 2013 онд шуудан бүртгэлийн тракинг систем нэвтрүүлсэн.  2014 онд  Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ийн 40-12345 дугаар бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. 2015 онд ИНЕГ-аас Агаараар ачаа тээвэр зуучлалын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөөр гэрчилгээжсэн.

            Манай компани нь шуудангийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ 10+ гаруй үндсэн ажилтан 10+ гаруй гэрээт ажилтан, БНСУ-д 10+ гаруй ажилтан, Улаанбаатар хотын 4+ Хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчдээ МОНГОЛ ШУУДАН ХК-аар дамжуулж хурдан шуурхай, найдвартай, найрсаг үйлчилгээг хүргэж байна.

            Өнөөдрийн байдлаар тус компани нь Улаанбаатар Сөүл агаарын тээврийг долоо хоногт 3-5 удаа, газрын тээврийн долоо хоногт 1 удаа хийж байна.

Компаний нэр: ВИП (VIP)
Байгуулагдсан он: 2007 оны 09 сар
Үйл ажиллагааны чиглэл: Улс хоорондын шуудан, тээврийн зууч
Ажилтны тоо: 10+
Улаанбаатарт 4+ салбартай:13-р хороолол, 1-р хороолол, 3-р хороололд, нисэх

Түүхэн товчоон: OUR HISTORY

  • 2007 онд Гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан.
  •                13-р хороололд үйлчилгээний Жүли ШҮГ салбар нээгдэв.
  • 2008 онд ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО-ноос Улаанбаатар-Сөүл чиглэлийн улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх  Б ангилалын эрх авсан.
  • 2009 онд ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО-ноос Хот хооронд сүлжээ байгуулах А ангилалын эрх авсан
  • 2010 онд МҮХАҮТ-д гишүүнээр элссэн
  •                3-р хороололд үйлчилгээний Нарлаг ШҮГ салбар нээгдэв.
  • 2011 онд МИАТ ХК-ын БНСУ дахь ачаа борлуулагч агент болсон.
  • 2012  онд Соёмбо даатгалд даатгагдав.
  •                 1-р хороололд үйлчилгээний Бармон ШҮГ салбар нээгдэв.
  • 2013 онд шуудан бүртгэлийн тракинг систем нэвтрүүлсэн.
  • 2014 онд IATA Олон улсын агаарын тээврийн холбоонд элссэн.
  •                Гаалийн зуучлалын Нисэх ШҮГ салбар нээгдэв.
  • 2015 онд Монголын Шуудангийн Холбоо-ны гишүүн байгууллага    
  • 2015 онд ИНЕГ-аас Агаараар ачаа тээвэр зуучлалын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөөр гэрчилгээжсэн.
  • 2016 он VipPost‬ Tracker mobile application тракинг систем нэвтрүүлэв
  •              1-р хороололд үйлчилгээний Драгон ШҮГ салбар нээгдэв
  •  

  WHO WE ARE


Бүтээгдэхүүнүүд:

  • "АГААРЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ "|УЛААНБААТАР-СӨҮЛ, СӨҮЛ- УЛААНБААТАР|"
  • AГААРЫН БИЗНЕС АЧААНЫ ТЭЭВЭР /Korean air болон МИАТ ХК -ын нислэг үйлдэж буй Бүх хотууд руу/
  • ХОТ ДОТОРХИ ХҮРГЭЛТ БА 21 АЙМАГТ ИЛГЭЭЛТ ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
  • УХААЛАГ ХАЙРЦАГНЫ ҮЙЛЧИЛГЭЭ /www.smartpost.mn/
  • СОЛОНГОСЫН БҮХ ХОТУУДАД ИЛГЭЭЛТ ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
  • ХААЛГАНААС ХААЛГАНД ҮЙЛЧИЛГЭЭ
  • ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙЛГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
  • ГАРДУУЛАЛТ МЭДЭЭЛЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
  • "ГАЗРЫН ИЛГЭЭЛТ "|СӨҮЛ- УЛААНБААТАР| "
  • "АГААРЫН БИЗНЕС АЧААНЫ ТЭЭВЭР"|УЛААНБААТАР-СӨҮЛ, СӨҮЛ- УЛААНБААТАР|"
  • ОНЛАЙН БАРАА ЗАХИАЛГЫН ЛОГИСТИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
  • ТРАНЗИТ ТЭЭВЭР "|СӨҮЛ- УЛААНБААТАР|"
  • БАТАЛГААТ АГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
  • ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
  • ВИП ҮЙЛЧИЛГЭЭ
  • БАГЛАА БООДОЛ ХАЙРЦАГ ХИЙХ ҮЙЛЧИЛГЭЭ/PACKING SERVICE/
  • ФРАНЧЕСИНГ АГЕНТ ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ ҮЙЛЧИЛГЭЭ

OUR AWARDS

 

  • 2015 онд УХШИГГ-ын Шуудангийн үйлчилгээний стандарт,хууль сахилтын шилдэг ААН өргөмжлөл
  •  
 


Илгээмжийн байршил шалгах
Код
Ж.нь: Агаар "Улаанбаатараас Сөүл"- US0012345 Агаар "Сөүл Улаанбаатар"-SU0012345 Газар "Сөүл Улаанбаатар"-VIP0001234
Утас
Та хэдэн настай вэ ?
Мэдээ мэдээлэл