“Илгээлт” гэж боодлоос овор хэмжээгээрээ том шуудангийн илгээмжийг хэлнэ. Шуудангийн илгээлтээр шуудангаар явуулахыг хориглосноос бусад бүх төрлийн соёл, аж ахуйн хэрэглэл, үйлдвэрлэлийн зориулалтын бараа, хүнсний удаан хадгалагдах зүйлүүд, эм, эмнэлгийн багаж, хэвлэмэл материалууд, ургамал зэргийг явуулж болно. Зуны цагт борцолж хатаагаагүй мах, өндөг зэрэг хүнсний зүйлийг хүлээн авахгүй. Шуудангийн төв байгууллагаас тогтоосон тусгай журмын дагуу тодорхой хугацааны туршид жимс, болсон ба түүхий мах, өрөм цөцгий зэрэг зүйл бүхий илгээлтийг хүлээн авч дамжуулж болох боловч эдгээр зүйлийг шуудангийн хайрцаг, өөрөө хүлээн авахаар хаяглагдсан бол хүлээн авахгүй. Шуудангаар явуулах илгээлтийн тогтоосон хүндийн жин нь 31.5 кг, хуваагдахгүй зүйл бүхий илгээлтийн жин нь 60 кг хүртэл байх ба 60 кг-аас дээш жин бүхий илгээлтийг шуудан холбооны байгууллагын удирдах ажилтны зөвшөөрлөөр явуулна. Илгээлтийн тогтоосон хэмжээ нь гурван талаараа 45 см, хамгийн жижиг нь 10 см, нэг тал нь 5 см-ээс багагүй байх ёстой. Илгээлтээр явуулах цана (таягны хамт), зураг зэрэг зүйлсийн урт нь 2м байж болох бөгөөд үл хуваагдах зүйлийн урт нь 3 м-ээс хэтэрч болохгүй

 


Илгээмжийн байршил шалгах
Код
Ж.нь: Агаар "Улаанбаатараас Сөүл"- US0012345 Агаар "Сөүл Улаанбаатар"-SU0012345 Газар "Сөүл Улаанбаатар"-VIP0001234
Утас
Та хэдэн настай вэ ?
Мэдээ мэдээлэл