МОНГОЛ УЛСЫН ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ
 ЗУРГАА ДУГААР БҮЛЭГ

20 дүгээр зүйл Шуудангийн илгээмжийн зэрэглэл, хүргэх хугацаа

20.1. Шуудангийн илгээмжийг хүргэх хугацаагаар нь Ердийн, Шуурхай, Буухиа гэж зэрэглэнэ.

20.2. Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газарт 12 хоногийн дотор хүргэсэн байна.

20.3. Шуурхай зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 1 хоног, аймаг, хотуудын хооронд 3 хоног, бусад газарт 10 хоногийн дотор хүргэсэн байна.

20.4. Буухиа зэрэглэлийн илгээмжийг хүргэх хугацаа нь гэрээнд зааснаар тодорхойлогдох бөгөөд энэ хуулийн 20.3-т заасан хугацаанаас богино байна.

 


Track location
Code
Ex: Air "Ulaanbaatar to Korea"- US0012345 Air "Korea to Ulaanbaatar"-SU0012345 Sea "Korea to Ulaanbaatar"-VIP0001234
Phone number
Latest news